УЛААН ХАЛЬСТ САРМИС (ALLIUM SATIVUM L.)-ЫГ МЕРИСТЕМИЙН ӨСГӨВРИЙН АРГААР ГАРГАН АВСАН ДҮН
2017
М, Жавзандулам | Б, Буянчимэг | В, Энхчимэг
Завхан аймгийн Улиастайд 300 гаруй жилийн өмнөөс тариалж ирсэн нутгийн ховордсон ургамал болох “Улаан хальст сармис” нь хүнсний төдийгүй эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлын зорилго нь in vitro орчинд меристемийн эдийн өсгөврийн аргаар улаан хальст сармис (Allium sativum L.) –ны вирусын халдваргүй, бичил ургамал гаргах юм. Улаан хальст сармисны меристемийн ургалт in vitro орчинд 95% байсан. Меристемийн өсгөврийг кинетин 0.05 мг/л, нафталин цууны хүчил 0.15 мг/л өсөлтийн бодисын агууламжтай тэжээлт орчинд өсгөвөрлөх нь булцуу үүсэлтэнд тохиромжтой байсан ба сахарозын илүүдэлтэй тэжээлт орчинд булцууны өсөлт эрчимжиж байлаа. Улаан хальст сармисны меристемийг 1 мг/л концентрацитай нафталин цууны хүчилтэй тэжээлийн орчинд үндэслүүлэн хяналттай харьцуулахад үндэсний урт 2 дахин урт байгаа нь тохиромжтой нөхцөлд их хэмжээний булцуу гарган авах боломж бүрдэж байна.
Mostrar más [+] Menos [-]Palabras clave de AGROVOC
Información bibliográfica
Este registro bibliográfico ha sido proporcionado por Mongolian University of Life Sciences