BACILLUS ANTHRACIS–ИЙН РЕКОМБИНАНТ РА УУРАГ АШИГЛАН МАЛЫН ЦУСНЫ ИЙЛДСЭНД ӨВӨРМӨЦ ЭСРЭГБИЕМ ИЛРҮҮЛСЭН ДҮН
2017
З, Түвшинзаяа | О, Хурцбаатар | Н, Энхцэцэг | Ц, Батболд | Б, Лхам | Н, Жавхлан | Э, Тамир | Ж, Энхтуяа
Манай оронд хүн, малын боомын тохиолдол жил бүр бүртгэгдэж, өвчний гаралт буурахгүй байгаагаас уг өвчнөөр тайван бус боомын голомт бүхий нутгийн хүн, малд уг өвчин үүсгэгчийн эсрэгбиемийн “хэвийн таньц”-ыг тогтоон голомтын идэвхжлийг тогтоох зорилгоор B. anthracis-ийн хоруу чанарыг нөхцөлдүүлэгч гол уураг болох хамгаалах эсрэгтөрөгч буюу РА-ийн рекомбинант хувилбарыг гарган авч, боомын голомт бүхий нутгийн 1648 малын цусны ийлдсийг шууд бус ФХЭБУ-аар шинжилсэн юм. Сөрөг хяналтаар боомын тохиолдол бүртгэгдэж байгаагүй 1612 малын цусны ийлдсийг мөн шинжилж үзэхэд боомын голомт бүхий нутгийн малын цусны ийлдэсний 7.6%-д B.anthracis-ийн өвөрмөц эсрэгбием илэрч, сөрөг хяналтанд авсан цусны ийлдсэнд уг эсрэгбием илрээгүй байгаа нь энэхүү рекомбинант уургийг ашиглан B. аnthracis-ийн байгалийн эсрэгбиемийг илрүүлэх боломжтойг харуулж байна.
Afficher plus [+] Moins [-]Mots clés AGROVOC
Informations bibliographiques
Cette notice bibliographique a été fournie par Mongolian University of Life Sciences
Découvrez la collection de ce fournisseur de données dans AGRIS