Some results of calculating the greenhouse gas absorption in the forest: (Case study of Ulaanbaatar)
2024
Tsedevdorj, Ser-Od | Yadamsuren, Gansukh | Ganbold, Uuganbat
Studying the effect of land use in urban areas with high population concentration, and the classification and importance of forest reserves are one of the important issues. Our country is a relatively vulnerable to climate change depending on its geographical location, and it is important to know the efficiency and needs of forest resources in order to ensure the implementation of green development policies in the context of changing natural and social processes. We conducted an assessment of Ulaanbaatar city's greenhouse gas emissions on land use and forest sector classification using detailed spatial mapping and information. Hence, this study included both evergreen conifers and seasonal deciduous forests, which undergo absorption processes during the warm season, while only evergreen forests undergo absorption during the cold season. High-resolution satellite imagery from Landsat-8 and Sentinel-2 was utilized to delineate land use types and reserve characteristics. The greenhouse gas absorption of Ulaanbaatar city's forests was 230,879.14 tons of CO2-eq, which is 1% of the greenhouse gas absorption of Mongolia's forestry sector. Among these, larch forests covering 50,126 hectares constitute 55% of the total forest area and contribute 56% of greenhouse gas absorption (130,292 CO2 equivalent). Coniferous and deciduous trees such as Larix sibirica, L.pinus, L.cedrus and L.birch, which have high greenhouse gas removal capacities, are primarily found on mountain slopes, peaks, and highlands, whereas, Populus laurifolia and Populus, with lower absorption capacities, mainly inhabit river valleys and mountain slopes. Ойн хүлэмжийн хийн шингээлтийг тооцсон зарим үр дүн (Улаанбаатар хотын жишээн дээр) Хүн амын төвлөрөл ихтэй хот орчмын газар ашиглалтын нөлөө, ойн сангийн ангилал, ач холбогдолыг судлах нь чухал асуудлын нэг юм. Манай орны хувьд газарзүйн байрлалаас хамаарч уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй эмзэг бүс нутаг бөгөөд байгаль, нийгмийн үйл явц өөрчлөгдөж байгаа нөхцөлд ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахын тулд ойн сангийн үр ашиг, хэрэгцээг мэдэх нь чухал юм. Бид Улаанбаатар хотын хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг газар ашиглалт, ойн салбарын ангиллыг тооцохдоо орон зайн өндөр нарийвчлалтай газрын зураг болон дэлгэрэнгүй мэдээлэл ашиглан гүйцэтгэсэн. Үүнд мөнх ногоон шилмүүст мод, улирлын навчит ой 2 дулааны улиралд шингээлтийн процесс явуулж байхад хүйтний улиралд зөвхөн мөнх ногоон модтой ой шингээлтийг явуулж байдаг. Эдгээр нарийн зааг ялгааг харуулахын тулд өндөр нарийвчлалтай Ландсат-8 болон Сэнтинэл-2 хиймэл дагуулын агаар сансрын зураг боловсруулан газар ашиглалтын төрлүүдийн хил зааг, дотоод шинж чанарыг ялган харуулсан. Улаанбаатар хотын ойн хүлэмжийн хийн шингээлт 230,879.14 тн СО2-экв бөгөөд Монгол улсын ойн салбарын хүлэмжийн хийн шингээлтийн 1% нь болдог. Эдгээрээс шинэсэн ой (50,126 га) нийт ойн талбайн 55%-д тархаж хүлэмжийн хийн шингээлтийн (130,292 СО2-экв) 56%-ийг эзэлж байна. Хүлэмжийн хийн шингээлтийн хэмжээ их байгаа шинэс, нарс, хуш, хус зэрэг шилмүүст болон навчит модод нь уулсын ар хажуу, орой, өндөрлөг хэсгээр тархаж байхад тархалт ба шингээлтийн хэмжээ бага улиас, улиангар зэрэг модод голын хөндий, уулын бэл хажууд голчлон ургажээ. Түлхүүр үгс: Газар ашиглалт, Хүлэмжийн хийн шингээлт, Ой, Модны төрлүүд, Шинэс
Показать больше [+] Меньше [-]Ключевые слова АГРОВОК
Библиографическая информация
Эту запись предоставил Mongolian Academy of Sciences